
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, галын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Галын аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 13, 19-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Ариунзаяа удирдан явуулж, дараах агуулгын хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Үүнд:
• Гамшгийн бэлэн байдлыг үнэлэх хяналтын хуудас
• Гал түймрийн талаарх ерөнхий ойлголт
• Гал түймэр гарч, утаажилтын бүс үүссэн үед авах арга хэмжээ
• Угаарын хордлогод өртсөн хүнд үзүүлэх анхны тусламж
• Гал түймрийн статистик мэдээлэл, түгээмэл шалтгаан
• Гал түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ
• Гал түймэр гарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ


Сургалтад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлэг болон Сэргээн засах төвийн 85 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын галын аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгийн үед зөв хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.