headset_micЛавлах төв1800-0119
avg_timeЦагийн хуваарь07:00-20:00

✅“Галын аюулгүй байдал” сэдэвт сургалт🔥🚒 зохион байгуулагдлаа.

АнгилалАнгилал 1Нийтлэсэн2026-03-24 18:33Уншсан тоо2,581
📍Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, галын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Галын аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 13, 19-ний өдөр зохион байгууллаа.
🧑‍🚒Сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Д.Ариунзаяа удирдан явуулж, дараах агуулгын хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Үүнд:
• Гамшгийн бэлэн байдлыг үнэлэх хяналтын хуудас
• Гал түймрийн талаарх ерөнхий ойлголт
• Гал түймэр гарч, утаажилтын бүс үүссэн үед авах арга хэмжээ
• Угаарын хордлогод өртсөн хүнд үзүүлэх анхны тусламж
• Гал түймрийн статистик мэдээлэл, түгээмэл шалтгаан
• Гал түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ
• Гал түймэр гарсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ
👩🏻‍⚕️👨🏻‍⚕️Сургалтад Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлэг болон Сэргээн засах төвийн 85 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
📌Энэхүү сургалт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын галын аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгийн үед зөв хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
mceu_705970240141774349297780.jpg
mceu_143552884131774349286358.jpg
mceu_627628911121774349277659.jpg
mceu_380838157111774349269262.jpg
mceu_569308330101774349263532.jpg
mceu_32249512491774349257082.jpg
mceu_3325443781774349251729.jpg
mceu_27238394371774349246593.jpg
mceu_11845391761774349240140.jpg
mceu_62943908251774349231924.jpg
mceu_65433654541774349226409.jpg
mceu_91799104431774349219715.jpg
mceu_8858293521774349211655.jpg