
Жил бүрийн 04 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн лабораторийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лабораторийн мэргэжилтнүүдийн ажлын онцлогийг танилцуулах, үйл ажиллагааг сурталчлах 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулж байна.

СБЭМТ-ийн Нэгдсэн лаборатори нь:
MNS ISO15189:2015 Эрүүл мэндийн лаборатори-Чанар ба чадавхид тавих шаардлага стандартын дагуу 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд тус 7 хоногийн турш “Лабораторийн мэргэжилтний өдөрлөг”-ийг зохион байгуулж, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдэд үйл ажиллагаагаа сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.


Лабораторийн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.