Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв нь Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажилласаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын итгэмжлэгдсэн “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагын ISO 9001:2015 стандартын шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээг гардан авлаа.
Арга хэмжээнд “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагын захирал Г.Билгүүн, чанарын менежер О.Золбоо, тэргүүлэх аудитор Г.Болдмаа, Монголын Чанарын Удирдлагын Зөвлөхүүдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Энхнавч болон Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл даргатай хамт олон оролцлоо.
Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноор бид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн баталгаажилтыг хийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нөхцлийг сайжруулж байна.


