Томуу өвчин гэж юу вэ?
Цочмог эхэлж 38°С орчим халуурах, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, үе мөч, булчингаар шархирч өвдөх зэрэг ерөнхий хордлогын эмнэл зүйн шинжээр илэрч байгаа тохиолдлыг томуу гэнэ.
Шинж тэмдэг:
- Хоолой өвдөх
- Ханиалгах
- Толгой өвдөх
- Үе мөч, булчин өвдөх
- Халуурах
- Ядарч сульдах
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн үед:
- Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлах
- Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
- Амны хаалт байнга зүүж хэвших
- Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр халдваргүйжүүлэх
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
- Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
- Амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс хэрэглэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий өмсөх
- Амин дэм С-ээр баялаг жимс болон шүүс, амин дэм С-г хэрэглэх
- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
Томуугийн дархлаажуулалтанд хэн хамрагдах хэрэгтэй вэ?
- Ахмад настан
- Хууч өвчтэй
- Амьсгалын замын өвчин тусаад хүндрэх магадлалтай
- Олон нийттэй ажилладаг хүмүүс
- Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд