
Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон УГТЭ-ээс зохион байгуулдаг сургалт семинар зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалт, семинарт СБДЭМТ-ийн Сэргээн засах эмчилгээний сувилагч Д.Баялагмаа, шүдний сувилагч Д.Сувд-Эрдэнэ, мэдрэлийн сувилагч Б.Чинсанаа нар амжилттай оролцлоо.