ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ

• Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал Uchral Nsoryam-O, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Тогтмолын Мөнхсайхан Munkhsaikhan Togtmol нар 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 3-р хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явц, тулгамдсан асуудалтай танилцаж, барилгыг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанид хугацаатай үүрэг даалгавар өглөө.
• Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
• Тус барилгын ажлыг ЭМЯ-ны захиалгаар 2020 онд “Кенжикү” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулж, барилгын ажил эхэлсэн ч Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, үнийн өсөлттэй холбоотойгоор 4 жил орчим удаашралтай явагдаж байна.
• Үүнтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүргийн 11-р хороо буюу 100 айлд байрлах Эрүүл мэндийн төвийн амбулаторид түр шилжүүлснээс үйлчлэх хүрээний хүн ам ялангуяа Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны 35 мянга орчим иргэд, тусламж авахад хүндрэлтэй, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд тусламж үйлчилгээ авахад чирэгдэл үүсээд байгаа тул барилгын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, эмнэлгийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
5 хүн нарын зураг байж магад 3 хүн ба бичвэр нарын зураг байж магад 6 хүн нарын зураг байж магад бичвэр нарын зураг байж магад
Prev post
Next post
Хэл сонгох