
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН-2024” сарын аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл, Дүүргийн гал түймэр унтраах 34 дүгээр ангийн сургалтын албатай хамтран ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвийн удирдлагын баг, тасаг нэгжийн эрхлэгч бусад мэргэжилтнүүд нийт 14 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд
-Хөдөлмөрийн аюулгүй байдал,
-Эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт
-Удирдлагын тогтолцоо, санхүүжилт, Хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах болон
-Гамшгийн тухай ойлголт, бэлэн байдлыг хэрхэн хангах талаарх мэдлэг, чадвар олгох сургалтыг зохион байгуулав.