Үйл ажиллагааны товчоон
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв нь хөгжлийн түүхэн хугацаанд:
- 1985 онд Хүүхдийн нэгдсэн эмнэлэг
- 1991 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн зөвлөх төв амбулатори
- 1997 онд “Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл
- 2001 онд Сүхбаатар дүүргийн 3-р хороонд байрлах Салбар 1 амбулаторийг Эрүүл мэндийн нэгдлийн бүтцэд шилжүүлэн авсан.
- 2004 онд Нэгдсэн эмнэлэг менежментийн хувьчлалд орж амбулаторийн тусламж үйлчилгээг бие даан үзүүлэх болсон
- 2008 онд Сүхбаатар дүүргийн 17-р хороонд байрлах Салбар амбулатори 2-ийг шинээр нээн ажиллуулсан
- 2014 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
- 2015 онд Сувиллын цогцолборын нээн ажиллуулсан
- 2024 оны 10 сард хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх “Сэлбэ эмнэлэг”-ийг дүүрэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар ашилалтад оруулсан.
- 2025 оны 05 дугаар сард Сувиллын цогцолборын үйл ажиллагааг Сэргээн засах төв болгон өөрчилж, дагнасан сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Байгууллагын тухай
Манай Эрүүл мэндийн төв нь 1970 онд “Хүүхдийн 2-р эмнэлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан цагаас хойш Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын бодлого, төлөвлөлт, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж, хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон төрөлжсөн мэргэшлийн мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Нэрийн өөрчлөлт
| № | Дээд байгууллагын шийдвэр, огноо | Нэрийн өөрчлөлт |
|---|---|---|
| 1 | Улаанбаатар хотын АДХГЗ-ын ЭХГ-ын даргын 1970 оны 7 дугаар сарын 1-ний 126 дугаар тушаалаар | Хүүхдийн II больниц болов |
| 2 | 1991 онд Эрүүл мэндийн сайд, Улаанбаатар хотын АДХГЗ-ны А/39/82 дугаар тогтоол, тушаалын заалтаар, 1991 оны 4 дүгээр сарын 3-ны А/01 тушаалаар | “Эрүүл мэндийн зөвлөх төв” болов |
| 3 | 1993 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх зорилгоор | Гэмтлийн кабинетын их эмч, дунд мэргэжилтэн, биеийн тамрын арга зүйч, Сүрьеэ, Түргэн тусламжийн эмч ажилчдыг ЭМТ №1-рүү шилжүүлсэн байна |
| 4 | Эрүүл мэнд нийгэм хамгааллын сайдын тушаал, Нийслэлийн засаг даргын 1997 оны А-08/06 дугаар тушаалаар | Эрүүл мэндийн зөвлөх төв, Хүүхдийн II эмнэлэг нэгдэж “Эрүүл мэндийн нэгдэл” болов |
| 5 | Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн даргын тушаал шийдвэр | “Сүхбаатар” дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 2 салж, “Сүхбаатар” дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, “Сүхбаатар” дүүргийн нэгдсэн эмнэлэг болсон |
| 6 | Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар тушаалаар | “Сүхбаатар” дүүргийн эрүүл мэндийн нэгдэл “Сүхбаатар” дүүргийн Эрүүл мэндийн төв болсон |
Магадлан итгэмжлэл, стандартын хэрэгжилт
Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн үнэлгээнд 2002, 2005, 2010, 2014, 2017, 2020, 2023 онуудад нийт 7 удаа хамрагдаж амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн лаборатори нь Лабораторийн тусламж үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага ISO 15189:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, стандартын үнэлгээнд 2019, 2024 онуудад амжилттай хамрагдсан.
Мөн Эрүүл мэндийн төв нь Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг 2024 онд амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсан.
Үе үеийн Эрүүл мэндийн төвийн дарга нар
- 1970–1978 онд Ж. Уртнасан
- 1978–1981 онд Н. Монхор
- 1981 онд Д. Дашравжаа
- 1981–1998 онд С. Ёондонцоо
- 1998–2001 онд Ц. Тогообат
- 2001–2004 онд М. Чимгээ
- 2004–2010 онд О. Бямбаа
- 2010–2013 онд Б. Лувсанням
- 2013–2021 онд Л. Баярхүү
- 2021–2023 онд П. Бат-Ирээдүй
- 2023–2025 онд М. Одгэрэл
- 2025 оноос Б. Баярмаа