Үзлэгийн цаг товлох
Та Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сэлбэ эмнэлгээс төрөлжсөн мэргэшлийн эмчид үзүүлэх цагийг та доорх байдлаар авах боломжтой.
- Утсаар: Та эрүүл мэндийн төвийн 7705-7700 дугаарын утсаар ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд холбогдох эсхүл Нэгдсэн дуудлагын цахим 1800-0119 дугаар утсаар ажлын өдрүүдэд 07:00-20:00 цагийн хооронд, ажлын өдөр 10:00-16:00 цагийн хооронд холбогдох үзлэгийн цаг захиалах боломжтой.
- Цахимаар: Та e-mongolia цахим платформ ашиглан үзлэгийн цаг авах боломжтой. Мөн та ЭМД заавал төлсөн байх ёстой ба цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж цахим бүртгэлийн ажилтан дээр цагаа баталгаажуулна уу. Та цагаа баталгаажуулаагүй тохиолдолд автоматаар цуцлагдахыг анхаарна уу. Мөн та үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг байхгүй байна гэж ойлгоно уу.
- Өөрийн биеэр: Та өөрийн биеэр эрүүл мэндийн төвд ирж цагаа захиалах боломжтой.
- Хэрэв та цагтаа амжихгүй бол 7711-0111 болон 1800-0119 утас руу залгаж цахимаар авсан цагаа цуцлуулна уу.