Танилцуулга
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв (СБДЭМТ) нь нийслэл Улаанбаатар хотын төвийн бүсэд оршиж Сүхбаатар дүүргийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гол байгууллагын нэг юм. Тус төв нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тухайн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл шат дараатайгаар шинэчлэгдэн, өргөжин хөгжиж ирсэн.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны А/56 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар батлуулан доорх байршлуудад иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харъяалал үр харгалзаг үзүүлж байна. Үүнд:
- Төв амбулатори: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айл
- Сэлбэ эмнэлэг: Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, 5 буудал, 159-р сургуулийн хажуу талд
- Сэргээн засах төв: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа, Гал түймэр унтраах 34-р ангийн хажуу талд