Үйл явдлын мэдээ
2025-10-23
✅2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Ахмадын хөгжлийн төвд “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд ахмад настанд зориулсан хөдөлгөөний идэвх, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих цогц сургалтуудыг зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд дүүргийн нийт 20 хорооны 48 ахмад хамрагдлаа.
🩺Сургалтаар Ахмадын эмч Б.Энх-Ундрал ахмад настанд тохиолддог үе мөчний үрэвсэл, чихрийн шижин зэрэг архаг өвчний үед дасгал, хөдөлгөөний ач холбогдлын талаар танилцуулга хийж, дараах зөвлөмжийг өглөө:
- Жингийн илүүдэл, булчингийн сулрал, идэвхгүй амьдралын хэв маяг нь үе мөчний өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.
- Чихрийн шижингийн үед тогтмол дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллох, цусны сахарын хэмжээг хянах нь эмчилгээний нэг хэсэг гэдгийг онцлов.
- Өдөрт 10,000 алхам хийх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд энгийн амьдралын хэв маягт алхалтыг тогтмол хэвшүүлэхийг зөвлөлөө.
- 💪Хөдөлгөөн засалч Г.Ууганцэцэг ахмадуудад зориулсан өдөр тутмын хялбар дасгал хөдөлгөөнийг газар дээр нь зааж, бие халаалт, үе мөчний ачааллыг тохируулах, сунгалтын дасгалуудыг зөв техникээр хийх дадлыг олгож, бие махбодыг гэмтээхгүйгээр идэвхтэй байх зөв хэв маягийг төлөвшүүлсэн үр дүнтэй практик сургалтыг явууллаа.
- 🧠Сэтгэл зүйч Б.Ганцэцэг “Ахмад настны сэтгэл зүй” сэдвээр сургалт хийж, дараах гол ойлголтыг хүргэлээ:
- Сэтгэл санаа ба бие махбод нь нягт холбоотой бөгөөд стресс, гуниг, уур бухимдал нь дархлаа сулруулах, цусны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах эрсдэлтэй.
- Сэтгэл өөдрөг, тайван байдал нь ахмад насандаа эрүүл, идэвхтэй амьдрах хамгийн чухал нөхцөл юм.
- Өдөр тутамд хэрэгжүүлэх дадалд: амьсгалын дасгал, богино хугацааны бясалгал, нийгмийн оролцоо, талархлын сэтгэлээ илэрхийлэх зэргийг санал болголоо.