СБДЭМТ-ийн Хүүхдийн тасгийн их эмч Н.Ариунзул танд: ХАРВАРДЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-10-28
🩺 Эрүүл мэндийн салбарт манлайлагчдыг бэлтгэдэг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрт Монгол Улсын хэмжээнд шалгарсан 20 эмч, мэргэжилтний нэгээр шалгарч, нэг жилийн хугацаанд Харвардын Анагаах ухааны их сургуулийн сургалтанд хамрагдаж, дэлхийн жишигт нийцсэн удирдлага, бодлого, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлийн үнэ цэнэтэй боловсрол эзэмших эрхтэй болсонд тань чин сэтгэлийн баяр хүргэе.
🩺Таны тууштай хичээл зүтгэл, тасралтгүй суралцах хүсэл, хариуцлагатай сэтгэл, хөдөлмөрч зан чанар уг нэр хүндтэй тэтгэлэгт шалгарах гол үндэс болсон бөгөөд энэхүү амжилт нь зөвхөн гэр бүл, хамт олон төдийгүй олон залуу эмч нарт итгэл, урам зориг, үлгэр дууриалал болж байна.
🩺 Цаашдын суралцах замнал тань улам өргөжиж, олон улсын түвшний мэдлэг, ур чадвараараа эх орныхоо эрүүл мэндийн салбарт шинэчлэл, хөгжлийн гэрэл асаахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.