🏥 Эрүүл мэндийн төвийн чиг үүрэг
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/337 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралт-д заасны дагуу тус төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.3. Төвийн чиг үүрэг:
Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх.
🎯 Эрүүл мэндийн төвийн тэргүүлэх чиглэл
-
👥 Хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тандах, судлах, хянах
-
💚 Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
-
🛡️ Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх
-
📘 Эрүүл мэндийн боловсрол олгох
-
🚑 Эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан болон сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх
-
🏫 Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангах
